Байгууллагад тохирсон судалгааны дизайн боловсруулах
Байгууллагын онцлог, хэрэгцээнд нь тохирсон судалгааны дизайныг загварчилж, хэмжих зүйлсээ нарийн тодорхойлно.
Ажилтнуудыг юу идэвхжүүлдэг, тэдэнд юу саад болдог, юуг өөрчлөх хэрэгтэйг ойлгоход тусална. Энгэйжмент, соёл, ажлын туршлагыг хэмжсэнээр байгууллага сайжруулах ажлаа бодит мэдээлэлд тулгуурлан эрэмбэлнэ.
Байгууллагын онцлог, хэрэгцээнд нь тохирсон судалгааны дизайныг загварчилж, хэмжих зүйлсээ нарийн тодорхойлно.
Боловсруулсан судалгааны бүтцээр ажилтнуудын санал, үнэлгээг цуглуулж, хувь хүний нууцлалыг хамгаална.
Ажилтнуудын өгсөн үнэлгээг нэгтгэн шинжилгээ хийж, байгууллагын нэгж, ажилласан жилээр ангиллаж харьцуулна. Давуу тал, анхаарах талыг тодорхойлж, үнэ цэнтэй мэдээлэл болгон харуулах болно.
Тайланг үзвэр байдлаар хүлээлгэж өгөөд зогсохгүй удирдлагуудыг үр дүн дээр суурилсан ажил хэрэг болгоход чиглэсэн ажил хэргийн зөвлөгөө зохион байгуулдаг.
Бидний хийдэг судалгаа, хүчин зүйлсийн тайлбаруудтай танилцаарай.
Ажилтны энгэйжмент гэдэг нь аливаа байгууллагын нийт ажилтнууд ажлын тохиромжтой орчинд ажиллаж, байгууллагынхаа зорилго, үнэт зүйлийг эрхэмлэн, байгууллагынхаа ажлын бүтээмжийн төлөө өдөр бүр өөрсдийгөө бүрэн дүүрэн дайчилж буй нөхцөл байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ажилтнууд өөрийн хамгийн сайн гүйцэтгэх боломжтой түвшинд ажлаа гүйцэтгэхийг энгэйжмент гэж ойлгож болно.

Ажилтнуудын энгэйжмент болон байгууллагын соёлын судалгааны интерактив тайлангийн жишигтэй танилцаарай.
Жишиг тайлантай танилцах