Судалгаанууд
Аксиомын ажилтны судалгаанууд

Танай байгууллагад ямар судалгаа хэрэгтэй вэ?

01

Ажилтнуудын энгэйжментийн судалгаа

Employee Engagement Survey

Ажилтны энгэйжмент гэдэг нь аливаа байгууллагын нийт ажилтнууд ажлын тохиромжтой орчинд ажиллаж, байгууллагынхаа зорилго, үнэт зүйлийг эрхэмлэн, байгууллагынхаа ажлын бүтээмжийн төлөө өдөр бүр өөрсдийгөө бүрэн дүүрэн дайчилж буй нөхцөл байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ажилтнууд өөрийн хамгийн сайн гүйцэтгэх боломжтой түвшинд ажлаа гүйцэтгэхийг энгэйжмент гэж ойлгож болно.

Жишиг тайлан
02

Байгууллагын соёлын судалгаа

Organizational Culture Survey

Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бүх гишүүдийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, дагаж мөрддөг хэм хэмжээний цогц юм. Байгууллагын соёлын судалгаа нь ажилтнуудад хүлээгдэж буй соёл, норм, зан төлөвийн талаар ойлголт өгөх, соёлын хэлбэржсэн байдлыг ажилтнуудын санаа бодолд тулгуурлан үнэлэх зорилготой.

03

Ажлын ёс зүйн уур амьсгалын судалгаа

Ethical Climate Survey

Байгууллагын ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлсийг ажлын орчинд хэрхэн ойлгож, баримталж байгааг үнэлэхэд чиглэсэн судалгаа юм. Энэ нь ажилтнуудын хувьд байгууллагын ёс зүйн уур амьсгал хэр шударга, ил тод, ёс суртахуунтай байгаа талаар мэдээлэл цуглуулах зорилготой.

04

Ажилтнуудын туршлагын судалгаа

Employee Experience Survey

Ажилтны туршлагын судалгаа нь байгууллагын ажилтнуудын туршлага, мэдрэмжийг ойлгож, сайжруулахад ашигладаг гол хэрэгсэл юм. Ажилтнуудын тухайн байгууллагыг ажил олгогч хэмээн сонирхож эхэлсэн цагаас эхлэн мэдэрч буй мэдрэмжүүдийн нийлбэрийг ажилтны туршлага гэнэ. Ажилтны туршлагыг мэдэрч буй мөчүүдийг байгууллагын онцлогоос хамааран хүчин зүйлсийг сонгож, эерэг болон сөрөг туршлагуудыг тодорхойлох боломжтой.

05

Синержи соёлын судалгаа

Synergy Culture Survey

Групп компанийн хамтын ажиллагааны соёл гэдэг нь группийн доторх компаниудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг бүрдүүлсэн хамтын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийг хэлнэ. Энэ нь нийт группийн ашиг тусын тулд компани хоорондын харилцан үйлчлэл, мэдлэг солилцох, нөөц, чадавхыг ашиглахыг дэмждэг нийтлэг сэтгэлгээ, байгууллагын уур амьсгал юм.

Судалгааны дизайнд нэмж хэмжиж болох үзүүлэлтүүд

Байгууллагын зан төлөвийн судалгааны гарцын хүчин зүйлс

Дараах хүчин зүйлсээс байгууллага чухал хэмжих хэрэгцээтэй хүчин зүйлсийг сонгож, судалгааны дизайнд оруулан хэмжих, үндсэн судалгааны хүчин зүйлстэй хамаарал шалгах боломжтой.

Нэмэлт хүчин зүйлс